Дуулал 103:1-22 MNAB2004 - Bible AI

1Давидын дуулал. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.

2Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март.

3Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг.

4Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.

5Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулдТэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

6ЭЗЭН дарлагдсан бүхний төлөөЗөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.

7Тэр Өөрийн замыг Мосед, Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.

8ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.

9Тэр үргэлж тэмцэлдэхгүй, Уураа ч мөнхөд хадгалахгүй.

10Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.

11Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шигТүүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.

12Өрнө дорноос хол байдаг шигТэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.

13Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адилЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.

14Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.

15Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг. Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.

16Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөдТүүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.

17Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоодТүүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.

18Энэ нь Түүний гэрээг сахигчдад, Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.

19ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөдТүүний хаанчлал бүхнийг захирдаг.

20Түүний үгийн дууг даганТүүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.

21Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэгТүүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.

22Түүний захирдаг бүх газарт буйТүүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.

le>