1Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
2Түүний гэрчлэлүүдийг сахин, Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй. Тэд Түүний замаар явдаг.
4Биднээр хичээнгүйлэн сахиулахаарТа Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5Таны зарлигуудыг сахихаарЗамууд минь бат тогтоосой!
6Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагтБи ичихгүй.
7Таны зөв шударга шүүхээс сурахдааБи шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүрмөсөн бүү орхиоч!
9Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?Таны үгийн дагуу сахиснаар…
10Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
11Таны эсрэг нүгэл хийхгүйн тулдТаны үгийг би зүрхэндээ хадгалсан.
12Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!Өөрийн зарлигуудыг надад заагаач.
13Таны амнаас гарсан бүх тогтоолыгБи уруулаараа тунхагласан юм.
14Би бүх баялагт баясдагтай адилТаны гэрчлэлүүдийн замд баяссан юм.
15Би Таны тушаалуудыг бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно.
16Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.
17Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулдӨөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.
19Би газар дэлхийд гаднын хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээрСэтгэл минь шаналж байна.
21Таны тушаалаас салан тэнүүчилдэгБардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.
23Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэнТаны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.
25Миний сэтгэл тоос шороонд дарагдсан. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27Өөрийн зарлигуудыг надад заагаач. Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг. Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32Та зүрхийг минь уужруулах учирБи Таны тушаалуудын замаар гүйх болно.
33Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач. Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34Би Таны хуулийг мөрдөж, Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач, Учир нь би түүнд баярладаг билээ.
36Зүрхийг минь олз уруу бус, Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч.
38Танаас эмээх айдсыг төрүүлдэгӨөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.
41Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач. Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44Ингэвэл би Таны хуулийг үргэлж, Мөнхийн мөнхөд сахина.
45Би Таны тушаалуудыг хайдаг учраасЧөлөөтэй алхах болно.
46Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөдИчихгүй байх болно.
47Би өөрийн хайрладагТаны тушаалуудад баясах болно.
48Би өөрийн хайрладагТаны тушаалууд уруу гараа өргөх болно. Би Таны зарлигуудыг бясалгана.
49Таны надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50Таны үг намайг сэргээсэн ньМиний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөдӨөрийгөө тайтгаруулдаг.
53Таны хуулийг огоорсонХорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54Миний аян замын өргөөндТаны зарлигууд бол миний дуу юм.
55Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахидаг.
56Би Таны тушаалуудыг биелүүлдэг ньМинийх болсон юм.
57ЭЗЭН бол миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ. Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээрЯаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи Танд талархахаар шөнө дунд босох болно.
63Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээдТаны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн. Өөрийн зарлигуудыг надад заагаач.
65Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагууӨөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66Би Таны тушаалуудад итгэдэг учраасНадад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.
71Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72Таны амнаас гарсан хууль нададМянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74Би Таны үгийг хүлээдэг учраасТанаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөдТа итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг. Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай. Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.
81Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг.
82Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэнБи Таны зарлигуудыг мартдаггүй.
84Таны зарцын өдрүүд хэд вэ?Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85Таны хуулийг үл дагагчид болохБардам хүмүүс надад нүх ухжээ.
86Таны бүх тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ, Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.
88Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулдӨөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
89Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэртМөнхөд бат тогтдог.
90Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.
91Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог. Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.
92Таны хууль миний баясгалан байгаагүйсэн болТэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.
93Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй. Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94Би Таных билээ, намайг авраач. Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг. Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан чТаны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.
97Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.
102Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.
103Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.
106Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэжБи тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Өөрийн тогтоолуудыг надад заагаач.
109Амь насанд минь аюул нүүрлэсээр байнаГэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
110Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан, Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.
111Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан. Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.
112Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээМөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг, Харин Таны хуульд би хайртай.
114Та бол миний хоргодох газар ба миний бамбай. Би Таны үгийг хүлээдэг.
115Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулдБузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.
116Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.
118Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ. Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан. Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.
121Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ. Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123Миний нүд Таны авралын төлөө хийгээдТаны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.
125Би Таны зарц билээ. Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.
126Тэд Таны хуулийг зөрчсөн тулЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.
127Тиймээс би Таны тушаалуудадАлтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөдБи аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай. Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131Би Таны тушаалуудад тэмүүлсэн учирАмаа том ангайн аахилсан.
132Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээНад уруу эргэж, намайг нигүүлсээч.
133Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож, Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.
135Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.
138Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141Би дорд ба үзэн ядагдсан, Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.
142Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөдТаны хууль бол үнэн юм.
143Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон, Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
144Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.
145Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146Би Танд хандан хашхирсан. Намайг авраач. Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг. Би Таны үгсийг хүлээдэг.
148Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч. Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150Хорон мууг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.
151Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.
152Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээсТа тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153Миний зовлонг харж, намайг авраач. Учир нь би Таны хуулийг мартдаггүй.
154Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч. Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
155Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг. Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
156Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
157Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловчБи Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
158Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг. Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.
159Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач. Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
160Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөдТаны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162Их олз олсон хүн шигБи Таны үгэнд баясдаг.
163Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг, Харин Таны хуулийг би хайрладаг.
164Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.
167Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг, Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.
169Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг. Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
170Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч. Өөрийн үгийн дагуу намайг авраач.
171Та надад зарлигуудаа заадаг учраасУруул минь магтаалыг гаргаг.
172Таны бүх тушаалууд зөв шударга учраасХэл минь Таны үгийн талаар дуулаг.
173Би Таны тушаалуудыг сонгосон учирТаны мутар надад туслахад бэлэн болог.
174Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөдТаны хууль бол миний баясал юм.
175Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач. Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.
176Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.