1
2Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэнЭЗЭНээс ирдэг.
3Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4Харагтун, Израилийг хамгаалагч ТэрээрҮүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина.
8ЭЗЭН чиний орох, гарах бүрийгӨдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.