Дуулал 122:1-9 MNAB2004 - Bible AI

1Давидын өгсөх дуу. Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэдБи баярласан.

2Иерусалим аа, бидний хөлЧиний дааман хаалганы дотор зогсож байна.

3Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,

4Тийшээ овгууд, ЭЗЭНий овгуудЭЗЭНий нэрд талархал өргөхөөрИзраилийн тогтоолын дагуу очдог юм.

5Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.

6Иерусалимын амар амгалангийн төлөө гуй. “Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.

7Амар амгалан чиний ханан хэрмийн дотор, Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.

8Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөөБи одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ.

9Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөөБи чиний сайн сайхныг эрэн хайх болно.

e>