Дуулал 128:1-6 MNAB2004 - Bible AI

1Өгсөх дуу. ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.

2Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээАз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.

3Чиний эхнэр танай гэр доторхҮр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буйЧидун мод адил байх болно.

4Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүнИйнхүү ерөөгдөнө.

5ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.

6Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан орштугай!

e>