Дуулал 130:1-8 MNAB2004 - Bible AI

1Өгсөх дуу. Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.

2Эзэн, дуу хоолойг минь сонсооч!Миний гуйлтын дуундТаны чих зөөлөн байг.

3ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?

4Харин Танаас эмээхийн тулдТанд уучлал байдаг билээ.

5Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөдТүүний үгэнд би найддаг билээ.

6Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээрСэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг. Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.

7Израиль аа, ЭЗЭНд найдагтун. Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа, Түүнд арвин золилт бий.

8Тэрээр ИзраилийгБүх гэм буруугаас нь золих болно.

e>