1Вавилоны гол мөрнүүдийн дэргэдБид сууж, Сионыг санан уйлцгаасан.
2Бид босоо ятгаа, хөгжмүүдээУд модонд өлгөсөн.
3Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан, “Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач” хэмээнБиднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.
4Бид ЭЗЭНий дуугХарь нутагт яаж дуулах вэ?
5Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан болМиний баруун гар чадвараа алдах болтугай.
6Хэрвээ би чамайг санахгүй бол, Хэрвээ би ИерусалимыгӨөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй болХэл минь тагнайнд минь наалдаг.
7Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэдИерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.
8Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоорЧамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
9Чиний нялх хүүхдүүдийг барьж аванХад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!