Дуулал 14:1-7 MNAB2004 - Bible AI

1Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн. Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн. Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.

2ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан ньОйлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.

3Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.

4Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй, Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?

5Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учирТэд тэнд ихэд айж байна.

6Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосонГэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.

7Израилийн аврал Сионоос гарах болтугай!ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэдИаков баясан, Израиль баярлана.

>