1
2Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.
3Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач.
4Гэм бурууг үйлдэгчидтэй хамтХорон муу үйлсийг үйлдэхээрЗүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач. Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
5Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач, Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.
6Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөдМиний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.
7Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үедБидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.
8Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.
9Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болонГэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.
10Намайг аюулгүй өнгөрөх зуурХорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.