1
2Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй, Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэгБоловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.