Дуулал 35:1-28 MNAB2004 - Bible AI

1Давидын дуулал. ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч. Надтай тулалдагчидтай тулалдаач.

2Халхавч, бамбайгаа баринНадад туслахаар босооч.

3Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал. Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.

4Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач. Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.

5Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй, Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.

6ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөнЗамыг нь харанхуй, халтиргаатай болгооч.

7Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан, Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.

8Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.

9Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж, Түүний авралд баясна.

10Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ?Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.

11Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.

12Тэд сэтгэлийг минь өнчрүүлэнТусыг минь усаар хариулдаг.

13Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөдМиний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.

14Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн. Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.

15Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.

16Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэтТэд над уруу шүдээ хавирсан.

17Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс, Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!

18Би Танд их чуулганд талархал өргөнө. Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.

19Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.

20Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.

21Тэд над уруу амаа том ангайлгадаг. Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ.

22ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.

23Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч.

24Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж, Надаас болж тэднийг бүү баясгаач.

25Тэднийг “Аа, бидний хүсэл биеллээ!” гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч. Тэднийг “Бид түүнийг залгисан!” гэж бүү хэлүүлээч.

26Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач.

27Миний зөвтгөлд баярлагчидБаясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладагЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.

28Миний хэл ч Таны зөв шударгыг болонТаны магтаалыг өдөржин тунхаглана.

e>