Дуулал 48:1-14 MNAB2004 - Bible AI

1Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал. ЭЗЭН бол аугаа бөгөөдБидний Бурханы хот болох Түүний ариун ууландАгуугаар магтагдах болтугай.

2Бүх дэлхийн баяр хөөр болохХойд хязгаарт буй Сион уул буюуИх Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.

3Түүний орднуудадБурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.

4Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.

5Тэд түүнийг үзээд гайхаж байв. Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.

6Тэнд тэд үймээн самуунд, Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.

7Дорнын салхиарТа Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.

8Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотодБид сонссон шигээ харсан билээ. Бурхан түүнийг мөнхөд байгуулна.

9Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.

10Бурхан, Таны нэр ямар байдаг шигТаны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг. Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.

11Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж, Иудагийн охидыг баясуулаач.

12Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол.

13Түүний хэрмүүдийг тунгаан бод. Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.

14Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.

e>