Дуулал 52:1-9 MNAB2004 - Bible AI

1Найрал дууны удирдаачид. Едом хүн Доег ирж, Саулд “Давид Ахимелехийн гэрт ирсэн” гэж хэлэх үеийн Давидын маскил. Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ?Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.

2Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэлХурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.

3Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладагҮнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг.

4Зальт хэл ээ, Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.

5Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө. Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.

6Зөв шударга хүн хараад, эмээжТүүнийг тохуурхан инээхдээ

7“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.

8Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт. Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.

9Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж, Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнөТүүнд найдан хүлээнэ.

>