Дуулал 54:1-7 MNAB2004 - Bible AI

1Найрал дууны удирдаачид. Зифчүүд ирж, Саулд “Давид бидний дунд нуугдсан биш үү?” гэсэн үеийн Давидын маскил. Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч.

2Бурхан, миний залбирлыг сонсооч. Миний амнаас гарах үгэнд чих тавиач.

3Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөдХэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм.

4Харагтун, Бурхан бол миний туслагч. Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч.

5Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө. Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.

6Би сайн дураараа Танд тахилыг өргөнө. ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно, Учир нь тэр нь сайн билээ.

7Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөдБи дайснуудаа нүдээрээ харсан билээ.

>