Дуулал 63:1-11 MNAB2004 - Bible AI

1Давидын дуулал. Түүнийг Иудагийн цөлд байх үед. Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газартСэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.

2Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаарТаныг ариун газарт ажигласан.

3Таны хайр энэрэл аминаас дээр учирУруул минь Таныг магтана.

4Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно.

5Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөдАм минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.

6Би орондоо Таныг дурсан санахдааШөнөжин Таны тухай тунгаан боддог.

7Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм. Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.

8Сэтгэл минь Танаас зуурдаг. Таны баруун мутар намайг түшдэг.

9Харин миний амийг устгахаар эрэн хайгчидГазрын гүн уруу орох болно.

10Тэд илдэнд тушаагдана. Тэд цөөвөр чононуудын хоол болно.

11Харин хаан Бурханы дотор баясна. Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана. Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.

e>