Дуулал 65:1-13 MNAB2004 - Bible AI

1Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дуу. Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд тангаргийг ч биелүүлнэ.

2Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг.

3Намайг гэм буруу дийлжээ. Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.

4Өөрийн хашаануудад суулгахаарТаны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!Бид Таны ариун сүм болохТаны өргөөний сайн сайханд хангалуун байна.

5Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болохТа зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.

6Та хүч тэнхээг бүслэнӨөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.

7Та далайн түрхрээДавалгаануудынх нь түрхрээ болонХүмүүсийн үймээнийг ч намдаадаг.

8Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.

9Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн. Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.

10Та түүний шанг арвинаар усалдаг. Та түүний нуруутай тэгшилсэн. Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг. Та ургахыг нь ч ерөөдөг.

11Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөдТаны замд тос дусалдаг.

12Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг.

13Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ. Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.

e>