1
2Харагтун, Таны дайснууд шуугьж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.
3Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж, Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.
4Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулдОчиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.
5Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ. Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.
6Едомын майхнууд болон ишмаелчууд, Моаб болон хагирчууд,
7Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчидтай хамт
8Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож, Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.
9Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг, Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.
10Тэд Ен-дорт сөнөөж, Газарт хаягдах хог мэт болсон.
11Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг, Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.
12Тэд “Өөрсдөдөө зориуланБурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээж байсан.
13Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг, Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.
14Ойг шатаадаг гал шиг, Уулсыг шатаадаг дөл шиг
15Өөрийн хуй салхиар тэднийг хөөж, Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.
16Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулдТэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.
17Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж, Тэднийг дорд болгон мөхөлд учруулаач.
18Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаарааБүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.