Дуулал 95:1-11 MNAB2004 - Bible AI

1Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.

2Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.

3ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөдБүх бурхдын дээд аугаа Хаан юм.

4Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөдУулсын шовх оройнууд ч бас Түүнийх.

5Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөдТүүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.

6Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.

7Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөдБид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол

8Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.

9“Та нарын эцэг өвгөд сориход, Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь

10Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөдМиний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.

11Тиймээс Би уурандааҮнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.

e>