1Тэгэхэд Иов хариулан
2-Та нар үнэхээр хүмүүс бөгөөдта нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
3Надад ч бас та нарын адил оюун ухаан бий. Та нараас дутах юм надад үгүй. Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?
4Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох бинайз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
5Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.
6Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөдөөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.
7Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.
8Эсвэл газар дэлхийтэй ярилцаж, тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг.
9ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээдбүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.
13Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөдзөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
14Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөдтэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөдсуллагдах арга байдаггүй аж.
15Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг. Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөдгазар дэлхий усанд автдаг аж.
16Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож, ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
23Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөддараа нь тэднийг устгадаг. Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөддараа нь тэднийг авч явдаг.
24Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөдзамгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.
25Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөдТэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.