Иов 14:1-22 MNAB2004 - Bible AI

1Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөдбэрхшээлээр дүүрэн ажгуу.

2Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.

3Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.

4Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?Хэн ч үгүй.

5Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт. Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөдтэрээр давж чаддаггүй аж.

6Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулдТа түүнээс харцаа эргүүлээч.

7Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.

8Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч, хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,

9чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, ургамал мэт нахиагаа дэлгэнэ.

10Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?

11Ус тэнгисээс гардаг бөгөөдгол мөрөн хатаж ширгэсэн шиг

12түүнчлэн хүн доошоо хэвтээд, босдоггүй. Тэнгэрүүд байхаа болих хүртэл тэрээр босохгүй, нойрноосоо ч сэрэхгүй.

13Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!

14Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.

15Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.

16Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөдТа нүглийг минь ажиглахгүй байна.

17Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөдТа миний гэм бурууг халхалдаг билээ.

18Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч, хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.

19Чулуунуудыг ус элээж, урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.

20Та түүнийг үүрд ноёлдог бөгөөдтэрээр ч оддог билээ. Дүр төрхийг нь өөрчилж, түүнийг холдуулдаг билээ.

21Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй, эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.

22Гэвч бие нь түүнийг шаналгадаг бөгөөдтэрээр зөвхөн өөрийнхөө л төлөө гашууддаг билээ гэв.

© 2004 Wycliffe Bible Translators, Inc.
/div>