Иов 23:1-17 MNAB2004 - Bible AI

1Тэгэхэд Иов хариулан

2-Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.

3Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!

4Би Түүний өмнө хэргийг танилцуулж, өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.

5Түүний хариулах байсан үгсийг би сурч, Түүний надад айлдахыг сонсохсон.

6Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу?Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.

7Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн. Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.

8Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.

9Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.

10Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.

11Түүний замаар хөл минь бат замнажБи Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.

12Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийгөөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

13Гэвч Тэрээр хосгүй бөгөөдхэн Түүнийг эргүүлж чадах вэ?Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.

14Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөдүүнтэй адил Түүнд олноороо бий.

15Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.

16Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөдТөгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.

17Гэсэн ч харанхуйд ч, намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.

© 2004 Wycliffe Bible Translators, Inc.
/div>