1Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ?Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүсТүүний өдрүүдийг хардаггүй вэ?
2Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж, тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
3Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.
4Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
5Үзэгтүн, цөл дэх хулангуудын адилтэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
6Тэд талбайгаас хог хаягдлаа түүж, хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
7Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
8Тэд уулын бороонд нордог бөгөөднөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.
9Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
11Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг. Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.
12Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна. Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
13Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.
15Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, “Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.
16Харанхуйд тэд байшингуудыг ухаж, өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг. Тэд гэрлийг мэддэггүй юм.
17Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг. Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
18Тэд усны мандал дээр хөнгөн. Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг. Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
19Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэтнүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
20Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтолөт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
21Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж, бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.
22Харин Тэрээр хүчтэнийг Өөрийн хүчээр чирдэг. Тэр босдог боловч хэнд ч амь насны баталгаа байдаггүй.
23Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөдтэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
24Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд, дараа нь алга болдог. Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөдбусдын хамт авагдаж өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт хатдаг.
25Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваасхэн намайг худалч гэж нотлон, хэн миний үгсийг хоосон болгох вэ? гэв.