Иов 9:1-35 MNAB2004 - Bible AI

1Тэгэхэд Иов хариулан

2-Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ. Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?

3Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл, мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.

4Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийгямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?

5Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээТэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.

6Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, баганануудыг нь ганхуулдаг.

7Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөдтэрээр оддыг лацаддаг.

8Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, далайн давалгаануудыг доош гишгэчдэг.

9Тэрээр Долоон бурхан, Мичид, Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.

10Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээдтоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.

11Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан болби Түүнийг харахгүй байх байсан. Түүнийг цаашаа өнгөрөх байсан болби Түүнийг ажиглахгүй байх байсан.

12Тэрээр шүүрэн авах байсан болхэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?

13Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.

14Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?

15Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.

16Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан болминий дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.

17Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.

18Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй, харин намайг уй гашуугаар дүүргэдэг.

19Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?

20Би хэдий зөвт ч гэсэнминий ам намайг буруутгах болно. Би хэдийгээр буруугүй ч гэсэнТэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.

21Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.

22Бүгд ялгаагүй. Тиймээс би “Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг” гэж хэлдэг юм.

23Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг болТэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.

24Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?

25Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.

26Тэд хулсан завьнууд мэт, олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.

27Хэдийгээр би “Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч

28би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөдТа намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.

29Би хорон муу гэж тооцогдсон, тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?

30Би өөрийгөө цасаар угааж, гараа шүлтээр цэвэрлэлээ ч,

31Та намайг нүхэнд унагах байсан бөгөөдөөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.

32Бид хамтдаа шүүх уруу явжби Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.

33Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.

34Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж, Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.

35Би Түүнээс эмээлгүй ярихсан. Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.

© 2004 Wycliffe Bible Translators, Inc.
div>