Сургаалт үгс 10:1-32 MNAB2004 - Bible AI

1Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.

2Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.

3Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг, Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.

4Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.

5Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.

6Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино, Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

7Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.

8Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.

9Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.

10Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг. Чалчаа мунхаг нь сүйрэх болно.

11Шударга зөв хүний ам амьдралын ундарга болХүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.

12Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг болХайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.

13Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.

14Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг. Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.

15Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.

16Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.

17Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.

18Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.

19Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.

20Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.

21Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.

22ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.

23Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.

24Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.

25Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.

26Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу.

27ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.

28Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.

29ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.

30Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.

31Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно.

32Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг болХорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

article>